Азийн дөрвөн бар улс
Азийн Дөрвөн Бар болон Зүүн Азийн Бар гэж Тайвань, Сингапур, Хонконг болон Өмнөд Солонгос зэрэг улсуудыг нэрлэдэг. Мөн Азийн Дөрвөн Жижиг Луу ч гэж нэрлэх нь бий. 1960-аад оны эхнээс 1990-ээд он хүртэл эдгээр орнууд эдийн засгийн их өсөлтийг гарган, хурдацтай аж үйлдвэржиж чадсан юм. Дэлхийн анхаарлын төвд хөгжингүй орны статуст хүрсэн болон ойрхон яваа анхны Дөрвөн Бар улс байсан бол өнөөгийн 21-р зууны эхэн үед эдийн засгийн хурдан шилжилтийг үзүүлж байгаа Азийн бусад орнууд руу шилжээд байна.
Дөрвөн бар улс Хятад болон Япон зэрэг Азийн бусад улсуудынхтай нэгэн адил онцлогийг өргөнөөр гарган үзүүлсэн бөгөөд эдийн засгийн хөгжлийн "Азийн" загварыг харуулан манлайлах болсон. Гол ялгаа нь боловсролын анхан шатны түвшин болоод (хямд усан тээвэрлэлтийн гол зүйл болох далайн эрэг, дамжуулах гол мөрнүүд ба тээврийн дэд бүтэц гэх мэт) дэлхийн зах зээлд нэвтрэх бодит бололцоотой байсанд байна.
Бар эдийн засгийн онцлог
Азийн Дөрвөн Бар улсууд эдийн засгийн хөгжлийн экспортод чиглэсэн загварыг хэрэгжүүлсэн бөгөөд өндөр аж үйлдвэржсэн улс орнууд руу гаргах экспортын барааг өргөн хэмжээгээр хөгжүүлэн үйлдвэрлэсэн. Эдгээр орны дотоодын хэрэглээ нь өндөр тариф гэх мэт төрийн бодлогоор хязгаарлагдаж байсан. Азийн Дөрвөн Бар улсууд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл болох боловсролд анхааран, бүх түвшний боловсролын тогтлолцоог хөгжүүлэн, анхан шатны боловсролыг бүх хүүхдүүдэд олгон, цаашлаад бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэхэд хатуу хяналт тавьж эхэлсэн. Мөн коллеж, их сургуулийн тогтлолцоог сайжруулахад мөнгө их хэмжээгээр зарцуулсан.
1960-аад оны үед Азийн Дөрвөн Бар улс маш ядуу байсан учраас хямд ажиллах хүчээр дүүрэн байлаа. Боловсролын шинэчлэлтэй хамтатган, хямдхан, өндөр бүтээмжтэй ажиллах хүчний хослолыг эдийн засгийн хөшүүрэг болгож чадсан. Азийн Дөрвөн Бар улс хөрөнгийн эрхийг дэмжин, хөдөө аж ахуйн ажилчдыг ялгаварлахгүй байх үүднээс тэгш эрхийг дээдлэн хуульчлах болсон. Мөн түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татаас, тарифийн бодлогыг хэрэгжүүлсэн.
Азийн Дөрвөн Бар улсын нийтлэг онцлогууд:
- Баян аж үйлдвэржсэн орон руу хийх экспортод чиглэсэн
- Дээрх орнуудтай хийсэн худалдааны илүүдэлтэй байсан
- Олон арван жилийн турш 2 оронтой өсөлтийг үзүүлж байсан
- Эхний жилүүдэд ардчилсан бус, харьцангуй авторитар улс төрийн системтэй байсан
- АНУ-ын эрдэнэсийн бондын эзэмшлийн хувь өндөр
- Хадгаламжийн өндөр хувь
- Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг болон Сингапурын нэрлэсэн ДНБ-ий жагсаалт нь дарааллаар 12-р, 22-р, 36-р ба 44-р байрт байна.
- Эдийн засгийн чөлөөт байдал гэсэн үзүүлэлтийн хувьд өндөр. Хэритейж Сангийн Эдийн засгийн чөлөөт байдлын индексийн дагуу Хонконг, Сингапур, Тайвань ба Өмнөд Солонгос улсууд 1-р, 2-р, 37-р ба 45-р байрыг эзэлжээ.
Уламжлалт гүн ухааны оролцоо
Азийн Дөрвөн Барын эдийн засгийн хөгжлийг даган Японд гарсан эдийн засгийн амжилтыг "зохицолт" хөдөлмөр-удирдлагын харилцаа оршиж байсантай холбож үздэг. (Кинзлейгийн "Орчин үеийн Японы аж үйлдвэрийн зохицол. Уламжлалыг нээхүй" ном). "Аж үйлдвэрийн зохицол" гэдэг нь Японд өмнөх зууны турш үүсэн, хөгжсөн өвөрмөц "Зохицлын соёл" юм. "Кёчокай" (хамтын ажиллагааны ба зохицолт нийгэм) нэртэй хагас тотариалатор байгууллага нь шинээр үүсч буй аж үйлдвэрийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын үүднээс 1819 онд үүсэн байгуулагдсан. "Кёчокай" нь аж үйлдвэрлэлийн Европт нийгмийн их хэмжээний хүнд асуудлууд тулгарсан тухайн цаг үед шинэ Япон стилийн аж үйлдвэрийн нийгэмд тохирох хүчин зүйлсийг тодорхойлохоор тэргүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний үр дүн болох "үүсмэл" уламжлал нь Японы эдийн засгийн үр ашиг гарах нөхцөл байдалд болон эдийн засгийн хөгжилд чиглэсэн нийгмийн эерэг зан чанарыг бий болгоход маш их үүрэг гүйцэтгэсэн.