VI-IX aнгийн Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээ
2012-08-29,09:34
Сайн байцгаана уу?Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Сүүлийн жилүүдэд Монголын боловсролын салбарт нэгэн шинэ хичээл мэндэлсэн нь ИРГЭНИЙН БОЛОВСРОЛ юм. Даяаршиж буй энэ цаг үед эх орноо хайрладаг, уламжлалт зан заншлаа мэддэг, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, ах дүүсээ хүндэлдэг хүмүүнлэг иргэн төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Гэтэл манай яамнаас бага ангийн багш нарт зориулсан зөвлөмжийг эс тооцвол олигтой барих сурах бичиг ч байхгүй, багш нараараа юу заалгах гээд байгаа нь тодорхойгүй явсаар хэдэн жилийг үдвээ хөөрхий. Харин саяханаас 2012- 2013 оны хичээлийн жилд яамнаас " VI-IX aнгийн Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээ"-г гаргажээ. Иймд миний бие Монголын 4 зүг, 8 зовхист ажиллаж, амьдарч байгаа эрхэм хүндэт багш нартаа зориулж агуулгын хүрээг татахаар орууллаа. Энэ дашрамд намайг мэдээллээр тэтгэж, гар нийлэн хамтран ажилдаг мэргэжилтэндээ маш их баярлалаа. Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү!