Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс


Titan casino | Counter Hit | Buy Shaving Products | New zealand online casinos | FX TRADING
Create your own banner at mybannermaker.com!



Блогийн бичигч АДМИН

  • __tungalag
Түүх бол он цагийн хэлхээс ...

Шинэ сэтгэгдлүүд

  • 10-р ангийн Газарзүйн шалгалтын жишиг тестүүд бичлэгт мөнхзаяа (зочин): харагдахгүй
  • Монголын төр барьсан алтан ургийн хаадын зураг бичлэгт Зочин: 5 их хаадын нэр
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: юу
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: Zl sda
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
243403 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 60-р хуудас. | дараах >>

Хэлмэгдсэн хүүхнүүд

2012-04-08,17:19

1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед хэд хэдэн эмэгтэй цаазлагдсан харамсам баримт бий. “Алагдсан хүмүүсийн дотор лав нэг хүүхэд бий. Мэдэгдэж байгаагаар мөн 8 эмэгтэй буудуулсан ба гурав нь жирэмсэн байжээ” хэмээн нийтлэлч Б.Баабар “Тусгаар тогтнолд зольсон 30000 амь” өгүүлэлдээ онцолжээ.

Түүний тодотгосноор нэг хүүхэд гэдэг нь олны дунд “Хэнтийн мэргэн жаал” гэж алдаршсан есхөн настай хүү Ламаадан хутагт байх. Харин хилсээр хороогдсон 8 бүсгүйн зарим нь хэн, хэн байв гэдэг нь хараахан бүрэн тодорхой болоогүй ч бас нэрлэж болохоор байдаг.

Намын Төв хорооны гишүүн, үндэсний шилдэг сэхээтэн Маа бэйсийн Дулмаа, Монголын хошууны анхны эмэгтэй дарга Д.Дунгаржид, “Орос” Долгор, маршал Г.Дэмидийн гэргий Б.Навчаа, Богд хааны сүүлчийн залуу хатан 32 настай Н.Гэнэнпил гээд. Түүн дээр дээр дурдсан Ламаадан хутагт хүүгийн ээж нэмэгдээд тоо нь 6 болчихож байгаа юм.

Түүнээс гадна их эмч Д.Дэнсмаа нарын шорон гянданд хоригдож тарчлан зовсон бүсгүйчүүд цөөнгүй байдаг нь мэр сэр тодорсоор л байна. Хожим гавьяат эмч болсон Д.Дэнсмаа 1930-аад онд зохиолч М.Ядамсүрэн, корпус командлан захирагч Г.Самбуу нартай ханилан сууж явжээ. Тиймээс эсэргүүний эхнэр хэмээн 1938 онд баривчлан 9 cap шоронд хорьсон аж.

Мөн тэр үед эсэргүүний эхнэр хэмээн зохиолч М.Ядамсүрэнгийн гэргий жүжигчин Ичинхорлоо, дивиз командлан захирагч Д.Жамъянжавын гэргий дуучин Дэвээ нарыг Улсын төв театраас хөөж байжээ. Бас маршал Г.Дэмидийн гэргий Б.Навчаагийн эгч Б.Зинаг ч баривчлан хорьж байсан билээ. Түүнд эхлээд цаазын ял оноосон ч 10 жилээр хорихоор болж амь хэлтрүүлсэн аж.

“Хувьсгалын эсэргүү учир буудан алсугай!” гэх хамгийн хүнлэг бус цааз хүртсэн 8 бүсгүйгээс Д.Дунгаржид, Б.Навчаа нар жирэмсэн байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Элэг нэгт монгол хүн рүүгээ, тэр тусмаа эмэгтэй гэх энэрэл ачлалт бурхад руу эмзэглэж цочирдолгүй буу шагайсан До яамны ногоон малгайтнууд үнэхээр л зандалчид байсан нь эндээс мэдрэгддэг.

Маршалын гэргий тэр үед хэвлийдээ 6 сартай хүүхэд тээж байжээ. Өөрөөр хэлбэл нэг сумаар 2 хүний амь хороосон хэрэг. Б.Навчаа гох нь атгагдсан буунд онилуулан зогсож байхдаа “Зандалчдаа байз, би үсээ засаадахая” гэж хэлээд санчигаа илбэнгээ буудагдан унасныг алуурчид нь бусаддаа инээлдэн ярьцгааж байсан гэлцдэг.

Тэгэхэд хүү Д.Элбэг нь аравхан настай өнчрөн үлджээ. Тухайн үед Онон, Дадалын буриад хошууны дарга Д.Дунгаржид цэл залуу 32-хон настай байлаа. Бас балчир нялх таван настай хүүтэй байжээ. Дунгаржид Оросын буриад бөгөөд иргэний дайны хөл үймээнээс дүрвэн Монголд ирсэн. Унаган орос хэлтэй, Намын төв сургууль төгссөн сэхээтэн бүсгүй байв.

1930-аад онд Намын Төв хорооны болон Улсын бага хурлын гишүүн байсан 4 эмэгтэйн нэг нь. Мөн цөөнгүй дуу, шүлэг бичсэн нь сонин, сэтгүүлд хэвлэгдэж байжээ. Харин харамсалтай нь “Хэнтийн мэргэн жаал”-ын ээжийг До яаманд баригдан хотод хүргэгдсэн хүүгийнхээ араас хөөцөлдөн ирэхэд нь барьж авч буудан хороожээ.

Эх сурвалж: “Соёмбо сонин”; http://zindaa.mn/fot

 


бичсэн: __tungalag төрөл: Түүхэн баримтууд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 968 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хэлмэгдсэн бүсгүйчүүдийн эцэг, эх, дүү, ах эгч, ач, зээ нарт Монголын төр уучлал гуйж мөнгө 100 сая төгрөгөөс доошгүй мөнгөн тусламж огох хэрэгтэй. Ардын намын цагаан байшин шатахад үхсэн хүнд мөнгө олгосон гээ биз дээ.
Зочин хэзээ бичсэн: 04:40, 2017-01-26 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 60-р хуудас. | дараах >>

Үндсэн цэс

  • Баримтат кино
  • Илтгэл
  • Монголын түүх
  • Дэлхийн түүх
  • Түүхийг санагдуулсан дуунууд
  • Түүхэн баримтууд
  • Түүхэн гэрэл зурагнууд
  • Хичээлийн хөтөлбөр
  • Цахим тест
  • Монгол орны физик газарзүй
  • Монгол орны эдийн засгийн газарзүй
  • Ерөнхий физик газарзүй
  • ЭЕШ
  • Домог
  • Ардын хууч яриа
  • Аян замын тэмдэглэл
  • Газарзүйн сонирхолтой бичлэг
  • Кембрижийн стандарт
  • Зөвлөмж
  • Дэлхийн нийгэм эдийн засгийн газарзүй

Хуанли

Туслах

онлайн фотошоп

хурд шалгагч

бомомо

yahoo шалгагч

IQ-гаа шалгах

АДМИН наас тусламж авах

Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх

хооллоорой

Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!

Шинэ мэдээ

  • (гарчиггүй)
  • Монголын түүх хичээлийн тестүүд
  • Газарзүйн ЭЕШ- ын материал
  • 2070 оноос ирсэн захиа
  • "Монгол орны байгалийн нөхцөл, газрын гадарга" нэгж хичээлийн хөтөлбөр
  • Сурагчдаас авах судалгаа
  • Идэвхтэй сургалтын аргууд
  • ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ
  • Дэлхийн хүн амын өсөлт
  • Багш гэж хэн бэ?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
  • Үнэлгээний онолын үндэслэл
  • тектоник хавтан
  • Улирал солигдох шалтгаан
  • Манай сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтууд
2006-2009 © Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс