Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс


Titan casino | Counter Hit | Buy Shaving Products | New zealand online casinos | FX TRADING
Create your own banner at mybannermaker.com!



Блогийн бичигч АДМИН

  • __tungalag
Түүх бол он цагийн хэлхээс ...

Шинэ сэтгэгдлүүд

  • 10-р ангийн Газарзүйн шалгалтын жишиг тестүүд бичлэгт мөнхзаяа (зочин): харагдахгүй
  • Монголын төр барьсан алтан ургийн хаадын зураг бичлэгт Зочин: 5 их хаадын нэр
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: юу
  • Газрын зургийн тусгаг, гажилтын төрлүүд бичлэгт Зочин: Zl sda
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
243833 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 59-р хуудас. | дараах >>

Аймшиггүй чин зоригт жанжин Сүхбаатар

2012-04-08,17:30

"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм. 

Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа

-Монгол хүний дархалсан үгэн цамхаг-

 

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Уран илтгэгч С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын бичсэн “Rhetorka” буюу байлдан дагуулахуйн урлаг ном 2006 онд хэвлэгдэн гарсан юм.

 Дэлхийн болон Монголын шилмэл илтгэлүүдийн дээжисээс түүвэрлэн бүтсэн уг ном тухайн оны Интер номын дэлгүүрийн хамгийн их борлолттой номоор шалгарч хоёр дахь удаагаа хэвлэгдэж байлаа. Энэ удаа уг номноос Дамдины Сүхбаатар уран илтгэгч байсан талаарх түүхэн баримтыг нийтэлж байна.

Цэл залуухан насандаа, хорьдугаар зууны Монгол түүхийн догшин хүлгийг тусгаар тогтнолын мөнгөн хазаараар амгайлж, хувь заяаны алтан эрвээлж оломлож, даян дэлхийг туулах эрх чөлөөний дөрөөг нь жийлцэж, ялгуусан гавьяагаараа ард түмний сэтгэл зүрхнээ мөнхөрсөн суут хөвгүүдийн нэгэн бол Хатан зоригт Жанжин Сүхбаатар билээ.

Монголд социализм ноёрхож байх үеийн ном зохиолд “Монгол ардын нам, Ардын төрийг үндэслэн байгуулагч, Монголын ард түмний удирдагч, аймшиггүй чин зоригт….” хэмээн түүний алдар гавъяаг бахархан дуудаг байлаа.

Хэдийвээр өнөөдөр Ардчилсан нийгэм тогтож, нэг хүнийг тахин шүтэх, бурханчлан дээдлэх ёс үгүйсгэгдэх болсон ч аль ч нийгмийн тогтолцоонд, аль ч үеийн түүхийн алтан хойморноо мөнхөд залрах түүний баатарлаг гавъяа сарнин одошгүй. Нийтийн тооллын 1893 оны хоёрдугаар сарын 2-нд түүний амьдрал эхэлсэн ч түүний түүх, монгол түмний түүхтэй хамт үеийн үед бичигдэнэ.

Дамдины Сүхбаатарын амьдралын замнал, үйл хэргийн түүх, эр зоригоороо шалгарсан нэгэн байсан тухай түүх өгүүлдэг. Ялангуяа цэргийн эрдэмд гарамгай, удирдахуйн урлагт цуутай чадварлаг уран илтгэгч байсан гэдэг.

Морины давхил дунд эмээл дээрээ зогсонгоо хурц илднийхээ дохилтоор бургасны толгой алдалгүй хяргаж байсан түүний ярианы урлаг,үгийн зэмсгээр бусдыг байлдан дагуулах чадвар нь түүхэнд эрхэмсэгээр бичигдсэн байдаг.

Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна. Хожим нь түүний нэрээр нэрийдсэн ард түмний талбайн төв хэсэг нь “ширхэнцэг” уулын оргил дээр ухаа хонгор мориндоо дөрөө жийн зогсоод наран ургах зүгт хандан ард олноо уриалан буй түүний хөшөөний өлмийд хэсгээс нь сийлжээ. Үгийг дор сийрүүлбэл:

“Журмын нөхдөд хандаж хэлсэн үг”
“Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”.

Жанжин Сүхбаатарын 1920 онд хэлсэн энэ илтгэл нь хэдийгээр цөөн үгээр бичигдсэн ч ертөнцийн зүй тогтол, ард түмний зорилго, чин хүсэл, итгэл найдвар, эрч хүчний гайхамшигт уриа, эв нэгдлийн илэрхийлэл болсон дуулал юм. Яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн энэ зүйрлэл бол Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм. Энэ үгэн цамхаг цаг хугацааны салхинд нуран унашгүйгээр үл барам өнөөгийн бидэнд, өрнөх ирээдүйн үр ачид маань сургааль болон дээдлэгдэх учиртай.

 


бичсэн: __tungalag төрөл: Түүхэн баримтууд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1736 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 91-с 59-р хуудас. | дараах >>

Үндсэн цэс

  • Баримтат кино
  • Илтгэл
  • Монголын түүх
  • Дэлхийн түүх
  • Түүхийг санагдуулсан дуунууд
  • Түүхэн баримтууд
  • Түүхэн гэрэл зурагнууд
  • Хичээлийн хөтөлбөр
  • Цахим тест
  • Монгол орны физик газарзүй
  • Монгол орны эдийн засгийн газарзүй
  • Ерөнхий физик газарзүй
  • ЭЕШ
  • Домог
  • Ардын хууч яриа
  • Аян замын тэмдэглэл
  • Газарзүйн сонирхолтой бичлэг
  • Кембрижийн стандарт
  • Зөвлөмж
  • Дэлхийн нийгэм эдийн засгийн газарзүй

Хуанли

Туслах

онлайн фотошоп

хурд шалгагч

бомомо

yahoo шалгагч

IQ-гаа шалгах

АДМИН наас тусламж авах

Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх

хооллоорой

Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!

Шинэ мэдээ

  • (гарчиггүй)
  • Монголын түүх хичээлийн тестүүд
  • Газарзүйн ЭЕШ- ын материал
  • 2070 оноос ирсэн захиа
  • "Монгол орны байгалийн нөхцөл, газрын гадарга" нэгж хичээлийн хөтөлбөр
  • Сурагчдаас авах судалгаа
  • Идэвхтэй сургалтын аргууд
  • ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ
  • Дэлхийн хүн амын өсөлт
  • Багш гэж хэн бэ?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
  • Үнэлгээний онолын үндэслэл
  • тектоник хавтан
  • Улирал солигдох шалтгаан
  • Манай сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтууд
2006-2009 © Дархан- Уул аймгийн Түүх, Газарзүйн багш О.Тунгалагийн хичээлээс